Чих хамар хоолойн тасгийн нийт эмч, сувилагч, асрагч нартаа Гүнээ их талархаж байна.

Миний бие Банзрагч нь 2019.06.14-нөөс 2019.07.09-ний өдрийг хүртэл Голтын үрэвсэл гэсэн маш их аюултай өвчин тусан тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн билээ. Энэ хугацаанд тус тасгийн эмч сувилагч нар нойр хоолоо хасан амралтийн өдрөө ч хүртэл чин сэтгэл гарган ирж аюулт өвчнөөс намайг аварсанд үнэхээр их талархаж байна.

Чих хамар хоолойн мэс заслын тасгийн С.Мөнхмөрөн, Д.Оюунзул, Ж.Төгөлдөр эмч болон нийт эмч, сувилагч нарт, УНТЭ-ийн чих хамар хоолойн тасгаас ирж мэс засал хийсэн эмч нартаа үнэхээр их талархаж байна. Бүгдэд нь баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.

Үхэл гэдэг аюулт өвчнөөс салгаж намайг эрүүл саруул амьдрал бэлэглэсэн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эмч нартаа баярлалаа.

Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олонд баярлалаа. Хүний төлөө гэсэн сэтгэл, зүтгэлд талархаж байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Хэвтэн эмчлүүлэгч Банзрагч болон гэр бүлээс нь.

СХД, 24-р хороо, Зээлийн 3-139 тоот

95812203, 96211114