Гемодиализ эмчилгээний их эмч ажилд авна

Та манай эмнэлгийг сонговол Таныг дараах боломжууд хүлээж байна:
  • Ажилтан бүрт хувь хүн болон мэргэжлийнхээ хувьд ахиж өсөн дэвших ижил тэгш боломж
  • Ажилтнуудад зориулсан нийгмийн хамгааллын хөтөлбөр
  • Ажлын таатай орчин
  • Баталгаатай цалин урамшуулал
  • Дэвшилтэт техник технологи
  • Найдвартай ажлын байр
  • Чадварлаг эвсэг хамт олон
  • Шинэ үеийн чадварлаг залуустай нэг баг болон хамтран ажиллах

Материал хүлээн авах хугацаа: 2019.08.30-ны 16:00 цаг хүртэл

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж Бөөр, гемодиализийн их эмчийн төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх
  • Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа 5 жил байх ба хүчинтэй байх
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай

Сонгон шалгаруулалтын үйл явц:

  • Нээлттэй ажлын байрны зарын дагуу иргэний материалыг хүлээн авна.
  • Албан тушаалын онцлогийг харгалзсан бичгийн шалгалт
  • Ярилцлага
  • Шийдвэр

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет (2019.01.31 ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Оршин суугаа хорооны болон Цагдаагийн газрын тодорхойлолт

Холбоо барих:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт хөгжил, хүний нөөцийн алба, 3 тоот өрөө
Утасны дугаар: 7700-0316