УГТЭ ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САРЫН ХҮРЭЭНД ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДТАЙ ИДЭВХИТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРНҮҮЛЖ БАЙНА.

Улсын гуравдугаар төв эмнэлэг “Эмнэлгийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян”-ы хүрээнд нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа хэрэгжүүлдэг “JCI Central” төрийн бус байгууллагатай хамтран өөрийн эмнэлгийн Бөөр гемодиализийн төвийн эмч нарынхаа ажлын 5 өрөөнд завсар тохижилт хийн, ая тухтай ажиллах орчинг бүрдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүллээ. 
Тус эмнэлэг нь “JCI Central” байгууллагатай 2018 оноос эхлэн “Anti-Diabetes” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд мөн энэхүү төслийн хүрээнд энэ үеэр тус эмнэлгийн Бөөр гемодиализийн төвийн хэвтэн эмчлүүлэгчдэд зориулсан Чихрийн шижингийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын өрөөг засварлан тохижуулж хүлээлгэн өгсөн юм.