УГТЭ “MRI АППАРАТНЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХАД ЭМЧ, ТЕХНИКЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТЫГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2019 онд ЭМЯ-ны төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд 2,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий MRI аппаратыг шинээр суурилуулсан бөгөөд тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, оношилгооны тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангахад эмч, инженер техникч нарыг чадавхжуулах зорилгын үүднээс дотоодын нийлүүлэгч болон гадаадын зочин профессорын багийн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

  • 2019 оны 06 сарын 22-25-ны өдөр, 07 сарын 22-25-ны өдрүүдэд тус аппаратыг суурилуулсан “САММИТ медикал сервис” ХХК нь ОХУ-н мэргэжилтнүүдыг урьж тус эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эмч, техникч нарт “MRI аппаратны аюулгүй ажиллагаа, шинжилгээ хийх аргачлал” сэдвээр онол болон дадлага сургалтыг; 
  • 2019 оны 08 сарын 01, 02-ны өдрүүдэд “СӨҮЛ” төслийн шугамаар БНСУ-ын “Вонган” их сургуулын эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн ахлах техникч Ким Ки Жоноор дүрс оношилгооны тасгийн эмч, техникч нарт “Зүрхний MRI шинжилгээ хийх арга аргачлал” сэдэвт онол болон дадлага сургалтыг; 
  • 2019 оны 08 сарын 14,15, 16-ны өдрүүдэд “СӨҮЛ” төслийн шугамаар БНСУ-ын Зүрх-судасны дүрс оношилгооны нийгэмлэгийн Тэргүүн, АУ-ны доктор, профессор Jongmin lee багшаар Дүрс оношилгоо, Зүрх судас, Зүрхний шигдээс, Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн эмч, техникч нарт “Зүрхний MRI оношилгоо, ялган оношилгоо” сэдэвт онол болон дадлага сургалтуудыг тус тус зохион байгууллаа.