“ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын алба үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Зураг түүх өгүүлнэ” сэдэвт гэрэл зургийн галерейг нээн танилцуулж байна. 1 жилийн хугацаанд үргэлжлэх тус галерей нь зүрх судасны мэс заслын тасгийн 50 жилийн хөгжлийн хугацаан дахь онцлох үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгасан түүхт он жилүүдийг харуулсан 90 гаруй гэрэл зургуудыг онцлон дэлгэж байгаа юм.