Сүлжээ, эмбеддэд систем хариуцсан инженер ажилд авна.

Та манай эмнэлгийг сонговол Таныг дараах боломжууд хүлээж байна:
  • Ажилтан бүрт хувь хүн болон мэргэжлийнхээ хувьд ахиж өсөн дэвших ижил тэгш боломж
  • Ажилтнуудад зориулсан нийгмийн хамгааллын хөтөлбөр
  • Ажлын таатай орчин
  • Баталгаатай цалин урамшуулал
  • Найдвартай ажлын байр
  • Чадварлаг эвсэг хамт олон
  • Шинэ үеийн чадварлаг залуустай нэг баг болон хамтран ажиллах

Материал хүлээн авах хугацаа: 2019.09.14-ны 16:00 цаг хүртэл

Тавигдах шаардлага:

  • 25-40 насны эрэгтэй
  • Сүлжээний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Сүлжээний шийдэл гаргах, засвар үйлчилгээ, тохиргоо хийх чадвартай байх
  • Cisco, MikroTik, Ubiquiti зэрэг тоног төхөөрөмжүүд дээр тохируулга хийн ажиллах мэдлэг, чадвар, туршлагатай байх
  • Цаг бүртгэл, хяналтын камер зэрэг эмбеддэд системүүдийг суурьлуулах, тохируулга хийх чадвартай байх;
  • Багаар хамтран ажиллах чадвартай, Харилцаа, хандлага сайтай байх
  • Шинийг эрэлхийлэгч, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч, санаачлагатай байх
  • Ачаалал даах, хурдацтай ажиллах чадвартай
  • Мэргэжлийн чиглэлээр бие даасан, хараат бус шийдвэр гаргах чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • CCNA, CCNP, MTCNA -ийн сертификаттай бол давуу тал болно.

Сонгон шалгаруулалтын үйл явц:

  • Нээлттэй ажлын байрны зарын дагуу иргэний материалыг хүлээн авна.
  • Албан тушаалын онцлогийг харгалзсан шалгалт
  • Ярилцлага
  • Шийдвэр

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет (2019.01.31 ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Оршин суугаа хорооны болон Цагдаагийн газрын тодорхойлолт

Холбоо барих:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт хөгжил, хүний нөөцийн алба, 3 тоот өрөө
Утасны дугаар: 7700-0316