СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургууль хамтран “Багш шавийн эрдмийн уулзалт, сургалт” зохион байгууллаа.
Энэхүү уулзалт, сургалтыг сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, харилцаа хандлагыг төлөвшүүлэх, шинэ тутам мэдээллээр ханган мэдлэгийн санг баяжуулах асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаатай холбогдуулан туршлагатай ахмад үе болон багш нараасаа туршлага судлах зорилгын хүрээнд зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү арга хэмжээнд Сувилахуйн сургуулийн төгсөгчдийн холбооны тэргүүн кл.профессор, ахлах багш С. Сэргэлэнчимэг, АУ-ны доктор, дэд профессор ахмад багш Я.Володяа, Сувилахуйн ухааны доктор, Д.Солонго, Г.Хулан нар урилгаар оролцож сувилахуйн тусламж үйлчилгээний түүх, өнөөгийн байдал ба ирээдүй гэсэн сэдвээр хэлэлцүүлэг ярилцлага өрнүүлэн, “Сувилагч, эмнэлгийн мэргэжилтний өсөн дэвжих боломж”, “Сувилагч мэргэжилтний амбиц” сэдвүүдээр сонирхолтой лекц уншиж танилцууллаа. Уулзалт сургалтад тус эмнэлгийн 150 гаруй сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн хамрагдлаа.