ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны “Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах тухай” А/420 дугаар тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж, даатгуулагчийн эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг иргэд үйлчлүүлэгчдэд хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Тус эмнэлгээр 2019 оны эхний 8 сарын байдлаар нийт 3603 даатгуулагч үйлчлүүлсэн нь нийслэлийн хэмжээнд уг зорилтот үзлэгт хамрагдсан даатгуулагчдын 10.3 хувийг эзэлж байна.