Шагналын хур буулаа

Тийн ялагч хэмээх усан могой жилийн сар шинийн босгон дээр буюу 2013 оны 02 сарын 08-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, ажилчид төрийн болон эрүүл мэндийн салбарын шагналаар шагнагдан сар шинийг шагналын хуртай угтлаа.

Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, мэдрэлийн мэс засалч Л.Аваажигмэд “Алтан гадас” одонгоор шагнагдлаа. Мөн тус эмнэлгийн эмч ажилчдаас “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 35 хүнийг, Монгол улсын засгийн газрын шагналаар 3 хүнийг, Нийслэлийн шагналаар 20 хүнийг, Дүүргийн шагналаар 19 хүнийг, Төрийн бус байгууллагын шагналаар 15 хүнийг тус тус шагналаа.

Нийт эмч, ажилчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Эмнэлгийн захиргаа