2019 оны УРИА

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2019 оны 10 сарын 15-ны өдөр

Сонгон шалгаруулалтын нэр:  Түрээслэгч сонгон шалгаруулах

Сонгон шалгаруулалтын дугаар:   ТШ/03/2019

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь эрх бүхий сонгон шалгаруулалтанд оролцогчдоос “Улсын гуравдугаар төв эмнэлгийн талбайг түрээслэх” тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаж ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 10 сарын 30 -ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2019 оны 10 сарын 30-ний өдрийн 10.30-д нээнэ.

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалтын баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг:   Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Ард Аюушийн гудамж-1

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг өргөтгөлийн байрны 2 давхар  Санхүү эдийн засгийн  алба.

Утас: 77000319, 80008505 болон www.shastinhospital.mn