ЭМНЭЛГИЙН ДАРГЫН НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

П.Н.Шастины нэрэмжит Улын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Эмнэлгийн даргын нэрэмжит “Гар бөмбөгийн аварга” шалгаруулах шилжин явах цомын төлөөх тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 12, 13-ны өдөр “Ач” анагаах ухааны их сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээн нь эмч ажилчдын биеийн тамир спортын нэгдсэн арга хэмжээнд өргөнөөр оролцуулах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эв нэгдэл, итгэлцэл, эмнэлийн шигшээ багийн тамирчдыг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Тус тэмцээнд эмнэлгийн 39 тасаг, нэгж албадын 28 багийн 285 тамирчид оролцсоноос эрэгтэй багийн I байранд Захиргаа, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн тасгийн хамтарсан баг, II байранд Сэргээн засах эмчилгээний тасаг, Яаралтай тусламжийн тасаг, Монголын уламжлалт эмчилгээний тасаг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн хамтарсан баг, III байранд Дүрс оношилгооны тасгийн баг, эмэгтэй I байранд Эрчимт эмчилгээний нэдсэн тасгийн баг, II байранд Яаралтай тусламжийн тасгийн баг, III байранд Мэдрэлийн мэс заслын тасгийн багууд тус тус шалгарсан бөгөөд Эмнэлгийн тоног төхөөрөмжийн тасгийн инженер О.Дөлгөөн шилдэг эрэгтэй тоглогчоор, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн сувилагч М.Ариунзаяа шилдэг эмэгтэй тоглогчоор тус тус шалгарсан бөгөөд шилдэг дасгалжуулагчаар Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Х.Хусаян шалгарч, Яаралтай тусламжийн тасгийн баг хамт олон шилжин явах цомын эзэд боллоо.