Лабораторийн техникч (нян судлал) ажилд авна.

Та манай эмнэлгийг сонговол Таныг дараах боломжууд хүлээж байна:
  • Ажилтан бүрт хувь хүн болон мэргэжлийнхээ хувьд ахиж өсөн дэвших ижил тэгш боломж
  • Ажилтнуудад зориулсан нийгмийн хамгааллын хөтөлбөр
  • Ажлын таатай орчин
  • Баталгаатай цалин урамшуулал
  • Дэвшилтэт техник технологи
  • Найдвартай ажлын байр
  • Чадварлаг эвсэг хамт олон
  • Шинэ үеийн чадварлаг залуустай нэг баг болон хамтран ажиллах

Материал хүлээн авах хугацаа: 2019.11.05-ны 16:00 цаг хүртэл

Тавигдах шаардлага:

  • АШУҮИС-ийн ЭМТСургуулийг лабораторийн техникч мэргэжлээр төгссөн байх
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм, дотоод сүлжээнд ажиллах мэдлэг чадвартай
  • Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг
  • өөрийгөө байнга хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай

Сонгон шалгаруулалтын үйл явц:

  • Нээлттэй ажлын байрны зарын дагуу иргэний материалыг хүлээн авна.
  • Албан тушаалын онцлогийг харгалзсан бичгийн шалгалт
  • Ярилцлага
  • Шийдвэр

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет (2019.01.31 ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

Холбоо барих:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт хөгжил, хүний нөөцийн алба, 3 тоот өрөө
Утасны дугаар: 7700-0316