“УУШИГНЫ АРХАГ БӨГЛӨРӨЛТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийг дэлхий нийтээр “Уушигны архаг бөглөрөлт өвчтэй тэмцэх” өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд тус өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн хамт олон “Бүгд хамтдаа уушгины архаг бөглөрөлт өвчнийг зогсоохын төлөө” уриан дор иргэд үйлчлүүлэгч нарт зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд иргэд, үйлчлүүлэгчдэд “Уушгины архаг бөглөрөлт өвчин гэж юу вэ?, “Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” сэдвүүдээр эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлийн сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулж, тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх 3 төрлийн гарын авлага бэлтгэн тараасан бөгөөд нийт 300 гаруй иргэд, үйлчлүүлэгчдийг өдөрлөгт хамрууллаа.