“ОЮУНЫ ЦОМОГ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэнгийн Зүрх судасны мэс заслын секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Л.Галсумьяа, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн их эмч Д.Бат-Ундрал нарын хамтран эмхэтгэсэн Академи Начингийн Баасанжав “Оюуны цомог” номын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Энэхүү бүтээл нь Монгол улсын Эрүүл мэндийн салбарт Зүрхний мэс зслын албыг сүүлийн 30 гаруй жил удирдан, хөгжлийн өнөөгийн түвшинд хүргэн авч яваа Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын болон хүний гавьяат эмч, Академич, АШУ-ны доктор, профессор Н.Баасанжавын анагаахын шинжлэх ухааны салбарын бусад эрдэмтдийн туурвисан ном, бүтээлийн удиртгалд зориулж бичсэн өмнөх үг, судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажлын агуулга ач холбогдлыг нь тодорхойлсон шүүмж, дүгнэлт шинжилгээ болон өөрийнх нь мэс засал, зүрх судасны мэргэжлийн эмч нар болон энгийн иргэдэд зориулан бичсэн зүрх судасны өвчний шалтгаан, удам зүй, тархалтын талаарх онолын өгүүлэл, оношилгоо, мэс заслын эмчилгээний арга аргачлал зөвлөмж зэргийг эмхтгэн гаргасан өвөрмөц шийдэлтэй оюуны бүтээл болсон юм.