ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 11 дүгээр сарын 20, 21-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангуулахад эмчилгээний чанарын хяналт шалгалтыг чанартай, үр дүнтэй хийх нэгдсэн аргачлалд сургах, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх зорилгоор танхимын болон эмнэлзүйн практик үйл ажиллагаанд тулгуурлан зохион байгуулагдсан бөгөөд тус сургалтанд МХЕГ, НМХГ, аймаг орон нутгийн 30 гаруй эмчилгээний чанарын хяналтын байцаагч хамрагдсан байна.