2019 оны УРИА

“ЭРСДЭЛГҮЙ ЦУС СЭЛБЭЛТИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ” СЭДВИЙН ХҮРЭЭНД “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй сайжруулах, цусны чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эрсдэлгүй, найдвартай цус сэлбэлтийг төлөвшүүлэх, баг хамт олны хамтын ажиллагаа, идэвхи санаачлага, нэгдмэл байдлыг бүрэлдүүлэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Эрсдэлгүй цус сэлбэлтийг төлөвшүүлэх нь” сэдвийн хүрээнд АХА тэмцээн зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд тус эмнэлгийн эмчилгээ, оношилгооны 16 тасаг, нэгжээс тус бүр 2 эмч, 3 сувилагчийн бүрэлдэхүүнтэй 8 баг оролцож, цусны чанар, аюулгүй байдлыг сайжруулах, цус сэлбэлтийн үйл ажиллагаатай холбоотой тушаал, журам, заавар, стандартын хэрэгжилт, цус сэлбэх үйл ажиллагаатай холбоотой мэдлэг, дадал, онол, танин мэдэхгүйн болон хөгжөөнт асуулт, хариулт, мэндчилгээ зэрэг 3 чиглэлийн өртөөчилсөн даалгавруудыг гүйцэтгэж өрсөлдлөө.

Тус АХА тэмцээний Тэргүүн байранд Ерөнхий мэс засал, Сэргээн засах эмчилгээний тасгийн хамтарсан “Дусалхан” баг, Дэд байранд Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Дотрын 11-р тасгийн хамтарсан “Drop Blood” баг, Гутгаар байранд Мэдрэлийн мэс засал, Нүдний мэс заслын тасгийн хамтарсан “Цоглог” багууд шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр тус тус шагнагдлаа.