СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр

Сонгон шалгаруулалтын нэр:  Түрээслэгч сонгон шалгаруулах

Сонгон шалгаруулалтын дугаар:   Түрээслэгчийн сонгон шалгаруулалт 2020/01

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь эрх бүхий сонгон шалгаруулалтанд оролцогчдоос “Эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн сан, сорьц цуглуулах нэгж,  кофе шопе  үйлчилгээ ажиллуулах үйлчилгээний талбай түрээслүүлэх” тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Түрээслэх обьект

Түрээсийн зориулалт, чиглэл

Талбай /м2/

Өрөө тасалгааны байршил

Өрөө №1

Эрүүл мэндийн үйлчилгээ

15

Б блокны 2 дугаар давхарт

      Өрөө №2

       Эмийн сан

      23

Өргөтгөлийн нэг   давхарт

Өрөө №3

Сорьц цуглуулах нэгж

17

Зөвлөх поликлиникийн нэг давхарт

Өрөө №4

Кофе шоп,  үйлчилгээ

39

Б блокны 1 дүгээр давхарт / хүзүүвчний хэсэгт/

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ заавал бичгээр гаргаж ирүүлнэ. Сонгон шалгарууллалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтөйгөөр 40 000 (дөчин мянган ) төгрөгөөр худалдан авна.

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 10:00  цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан  эмнэлгийн захиргааны хурлын танхимд 2020 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой  баримт бичиг, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг:   Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Ард Аюушийн гудамж-1

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг өргөтгөлийн байрны 1 давхар

Утас: 77000319, 80008505 болон www.shastinhospital.mn