Хүний нөөцийн менежер

Та манай эмнэлгийг сонговол Таныг дараах боломжууд хүлээж байна:
  • Ажилтан бүрт хувь хүн болон мэргэжлийнхээ хувьд ахиж өсөн дэвших ижил тэгш боломж
  • Ажилтнуудад зориулсан нийгмийн хамгааллын хөтөлбөр
  • Ажлын таатай орчин
  • Баталгаатай цалин урамшуулал
  • Дэвшилтэт техник технологи
  • Найдвартай ажлын байр
  • Чадварлаг эвсэг хамт олон
  • Шинэ үеийн чадварлаг залуустай нэг баг болон хамтран ажиллах

Материал хүлээн авах хугацаа: 2020.03.30-ны 16:00 цаг хүртэл

Тавигдах шаардлага:

  • Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага, хууль эрхзүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх,  /Мэргэжлээрээ магистр, докторын зэрэг хамгаалсан бол давуу тал гэж тооцно/ 
  • Хүний нөөцийн чиглэлээр 5-аас дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай байх
  • Хүний нөөцийн өдөдр тумын болон бодлогын бичиг баримт, хөтөлбөрийг бие даан боловсруулах чадвартай байх
  • Харилцааны өндөр соёлтой, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Ачаалал дааж, хариуцлага хүлээх чадвартай байх
  • Багаар ажиллах өндөр чадвартай төдийгүй бие даан аливаа ажлыг удирдан зохион байгуулах чадвартай байх

Сонгон шалгаруулалтын үйл явц:

  • Нээлттэй ажлын байрны зарын дагуу иргэний материалыг хүлээн авна
  • Албан тушаалын онцлогийг харгалзсан бичгийн шалгалт
  • Ярилцлага
  • Шийдвэр

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет (2019.01.31 ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Холбоо барих:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт хөгжил, хүний нөөцийн алба, 3 тоот өрөө
Утасны дугаар: 7700-0316