ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАХ ДАДЛАГА-СУРГУУЛИЛТ, СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгавар, Эмнэлгийн даргын 2020 оны А/18 дугаар тушаалаар хэрэгжилтийг ханган халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн, бүртгэгдсэн үед ажиллах, тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг ханган ажиллах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү  үйл ажиллагааны хүрээнд батлагдсан удирдамжийн тус эмнэлгийн нийт эмч, ажилтнуудыг нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслийг өмсөх, тайлах, халдваргүйжүүлэх дадал эзэмшүүлэх дадлага-сургуулилт, сургалтыг 2020 оны 02 дугаар сарын 04-нөөс эхлэн үе шаттай зохион байгуулж байна. 4 дэх удаагийн дадлага-сургуулилт, сургалтыг 2020 оны 02 сарын 11-ний өдөр Эрчимт эмчилгээний тасагт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн баг хамт олон хэрхэн ажиллах зөвлөмж гарган, халдвараас сэргийлэх хувцас хэрэгсэлийг зөв өмсөж тайлах, халдваргүйжүүлэх дадал эзэмших, эрчимт эмчилгээний үйл ажиллагааг идэвхжлийн горимд шилжүүлэн ажиллах талаар дадлага-сургуулилт, сургалтыг зохион байгууллаа.

Дадлага сургуулилтаар халдварын сэжигтэй тохиолдолд тусгаарлах буюу улаан бүс, ариутгал халдваржгүйжүүлэлт хийх шар бүс, халдваргүй буюу ногоон бүсэд хуваан ангилж, тухайн бүсүүдэд ажиллах эмч, сувилагч нарын гүйцэтгэх үйл ажиллагааны чиг үүргийг тайлбарлан таниулж, бодит байдлаар үзүүллээ.

02 сарын 11-ний өдрийн байдлаар тус эмнэлгийн нийт тасаг, албадын дийлэнх нь тасаг, алба дотроо дээрх дадлага-сургуулилтыг хийж тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг ханган ажиллахад онцгой анхааран ажиллаж байна.