(COVID-19)-ӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлэг коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн хариуцлагаа ухамсарласан эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ.
Тэгвэл энэ удаад тус эмнэлгийн эмч, ажилчдыг болзошгүй халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч “Монос” фарма эмийн үйлдвэрээс 100 литр 76%-ийн спирт, “Нахиа” импэкс байгууллагаас 30 литр гар халдваргүйжүүлэгч уусмал, “Монгол фарма” ХХК-аас Цефепим антибиотикийг 950 ампул флаконыг тус тус хандивлан бодит дэмжлэг, туслалцаа үзүүлсэн явдалд дээрхи байгууллагуудад Эмнэлгийн захиргаа, нийт хамт олны зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.