УГТЭ НЬ ТОХИОЛДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ БЭЛЭН БАЙДЛЫН ХҮРЭЭНД ДАДЛАГА-СУРГУУЛИЛТЫГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжсэн үеийн хариу арга хэмжээг авах чиглэлийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг дадлыг дээшлүүлэх зорилгоор дадлага сургуулалтыг зохион байгууллаа.

Энэхүү дадлага сургуулалтаар тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн үед хариу арга хэмжээг авах, бэлэн байдлыг хэрхэн ханган ажиллах, халдварын эрсдэл, эрэмбийн бүсийг тогтоон ажиллах, хамгаалах хувцас хэрэгслэлийг өмсөж, тайлах дараалал болон халдварын үеийн ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийх зэрэг чилэлүүдээр сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.