Дурангийн эмч ажилд авна

Та манай эмнэлгийг сонговол Таныг дараах боломжууд хүлээж байна:
  • Ажилтан бүрт хувь хүн болон мэргэжлийнхээ хувьд ахиж өсөн дэвших ижил тэгш боломж
  • Ажилтнуудад зориулсан нийгмийн хамгааллын хөтөлбөр
  • Баталгаатай цалин урамшуулал
  • Дэвшилтэт техник технологи
  • Найдвартай ажлын байр
  • Чадварлаг эвсэг хамт олон

Материал хүлээн авах хугацаа: 2020.03.31-ний 16:00 цаг хүртэл

Тавигдах шаардлага:

  • Хүний их эмч мэргэжилтэй
  • Дотрын их эмчийн нарийн мэргэжил эзэмшиж хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмчийн олгох сургалтанд хамрагдсан
  • Хоол боловсруулах эрхтний дурангийн эмчээр ажиллаж байсан туршлагатай
  • Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа хүчинтэй
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзлэлтэй, ажлын ачаалал даах чадвартай
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Судалгаа, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Интернет, компьютерийн хэрэглээний програм болон сүлжээний орчинд ажиллах чадвартай

Сонгон шалгаруулалтын үйл явц:

  • Нээлттэй ажлын байрны зарын дагуу иргэний материалыг хүлээн авна
  • Албан тушаалын онцлогийг харгалзсан бичгийн шалгалт
  • Ярилцлага
  • Шийдвэр

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (2019.01.31 ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)
  • Мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар
  • Боловсролын гэрчилгээ, аттестат, дипломын хуулбар
  • Магистр, докторын зэрэг хамгаалсан бол түүнийг гэрчлэх баримт материалууд
  • Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Сонгон шалгаруулдалт орохыг хүссэн өргөдөл
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын удирдлагын тодорхойлолт

Холбоо барих:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт хөгжил, хүний нөөцийн алба, 3 тоот өрөө
Утасны дугаар: 7700-0316