СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2020 оны 03 дүгээр сарын 12-ны өдөр

Сонгон шалгаруулалтын нэр:  Түрээслэгч сонгон шалгаруулах

Сонгон шалгаруулалтын дугаар:   Түрээслэгчийн сонгон шалгаруулалт 2020/02

 

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь эрх бүхий сонгон шалгаруулалтанд оролцогчдоос “Эрүүл мэндийн үйлчилгээ, сорьц цуглуулах нэгж,  кофе шоп  үйлчилгээ ажиллуулах үйлчилгээний талбай түрээслүүлэх” тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Түрээслэх обьект Түрээсийн зориулалт, чиглэл Талбай /м2/ Өрөө тасалгааны байршил
Өрөө №1 Эрүүл мэндийн үйлчилгээ 15 Б блокын 2 дугаар давхарт
Өрөө №2 Сорьц цуглуулах нэгж 17 Зөвлөх поликлиникийн нэг давхарт
Өрөө №3 Кофе шоп, үйлчилгээ 39 Б блокын 1 дүгээр давхарт /хүзүүвчний хэсэгт/

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ заавал бичгээр гаргаж ирүүлнэ

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10:00  цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан  эмнэлгийн захиргааны хурлын танхимд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой  баримт бичиг, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Ард Аюушийн гудамж-1,  

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Чих, хамар, хоолойн мэс заслын тасаг   

Утас: 77000304, 99197234  болон www.shastinhospital.mn