ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо[1] : 2020 оны 3-р сарын 16

Тендер шалгаруулалтын нэр: Бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: УГТЭ/202001008

Улсын гуравдугаар төв эмнэлэг эрх бүхий тендерт бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс худалдан авах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ:2018, 2019 оны борлуулалтын орлого нь санал болгож буй төсөвт өртөгийн 70 хувиас дээш

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Төсөвт өртөгийн 70 хувиас дээш

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 он

Тендерийг 2020 оны 04-р сарын 16 –наас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04-р сарын 16-ны 12:30[2]-минут-д нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:[3] Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх.[4] Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

БГД, Ард-Аюушийн өргөн чөлөө, 10-р хороолол, УГТЭ,захиргаа өргөтгөлийн 2 давхарт 210 тоот, Утас:80008505, 77000319

www.shastinhospital.mn

www.tender.gov.mn