ЦЭВЭР ОРЧИН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ

Жил бүрийн 4 дүгээр сард байгууллагын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Удирдлагын нээлттэй сарын аян”-ыг энэ удаа “Хариуцлагатай албан тушаалтны манлайлал, үүрэг хариуцлагыг дээшлүүлье” уриан дор 6 дахь жилдээ зохион байгууллаа. Аяны хугацаанд төлөвлөгдсөн 2020 оны 05-р сарын 01-ний өдөр буюу Эв санааны нэгдлийн энэ өдөр “Цэвэр орчин их цэвэрлэгээ” сэдэвт үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус цэвэрлэгээний үйл ажиллагаанд нийт 37 тасаг албадын 587 эмч, эмнэлгийн ажилчид 8 багаар эмнэлгийн гадна талбайд их цэвэрлэгээ хийлээ.