“КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт өнөөдөр 8 цагаас эхэллээ. Уг сургуулилт 5 дугаар сарын 6-наас 8-ны хооронд 3 өдөр үргэлжлэх бөгөөд уг сургуулилтад Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн “Шуурхай хариу арга хэмжээний баг”-ийн бие бүрэлдэхүүн амжилттай оролцож байна. Энэхүү сургуулилтын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэд, үйлчлүүлэгчид айж цочирдолгүй, тайван үйлчлүүлнэ үү.