“КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” ДАДЛАГА СУРГУУЛИЛТ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛЛЭЭ

КОВИД-19 халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн бэлэн байдлыг үнэлэх, дээшлүүлэх, 3 түвшний удирдлагыг нягтруулах, нэрвэгсдийг эмчлэх, хөл хорио, халдварын сэргийлэлт, хяналтын дэглэм тогтоох дадлага сургууль зохион байгуулах үндсэн зорилгын хүрээнд Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “КОВИД-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт тус эмнэлэг дээр 2 дахь өдрийн сургуулилтын ажиллагаа албан ёсоор эхэллээ.
Энэ өдөр УГТЭ-ийн “Гамшгаас хамгаалах төв штаб”-ын удирдлагын 20, Мэргэжлийн ангиудын удирдлагын 17, нийт 37 хүний бүрэн бүрэлдэхүүнтэй гамшгийн штабын баг бүрэлдэхүүн тус эмнэлгийн Гамшгаас хамгаалах албаны дарга Ц.Төмөр-Очироос бэлэн байдлыг хангах, харилцан хариу арга хэмжээг түргэн шуурхай авч ажиллах үүрэг даалгавар авч, сургуулилтандаа орлоо.
Дадлага сургуулилтын энэ өдөр өмнөх өдрийн штабын дадлагын үргэлжлэл болон бодит дадлага сургуулилтууд явагдах юм.