ТОХИОЛДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭН ҮЕИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СЭТГЭЛЗҮЙН БЭЛЭН БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус эмнэлэг 2020.05.08-ны өдөр “Коронавируст халдвар (Ковид-19)-ын дэгдэлтийн үед халдварын голомтод ажиллах эмч, эмнэлгийн ажилчдын сэтгэлзүйн бэлэн байдлыг хангах талаар СЭМҮТ-тэй хамтран сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар коронавируст (Ковид-19) халдварын үед стрессээ хэрхэн даван туулах болон сэтгэл түгших эмгэг яагаад бий болдог түүнээс хэрхэн сэргийлэх талаарх сургалт мэдээллийг эмч, эмнэлгийн ажилчдад өглөө. Мөн түүнчлэн халдварт өртөгсөд ба үйлчлүүлэгчид үзүүлэх сэтгэлзүйн дэмжлэг, эмч, эмнэлгийн мэргэжилтэн өөрийн сэтгэлзүйгээ хэрхэн бэлтгэх, халдварын дараах сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар практик мэдлэгийг олголоо.