Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР”-өөр...

Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэгээс сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн мэндэлсэн өдөр болох 5-р сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил түүний 200 жилийн ой тохиож, Дэлхийн эрүүл мэндийн ассемблейн 72 дугаар их хурлаас 2020 оныг “Сувилагч, эх баригчийн жил” болгон зарласан юм.
Нийт сувилагч мэргэжилтнүүдийнхээ хөгжлийг дэмжих зорилгоор тус Эмнэлгийн дарга 2020 оны А/01 дүгээр тушаалаараа “Сувилагч мэргэжилтний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус үйл ажиллагааны хүрээнд энэ 5 дугаар сарыг байгууллагын хэмжээнд уламжлалт ёсоор сувилагч тусгай мэргэжилтний нэрэмжит сар болгон “Ковид-19-ийн үед сувилагч, тусгай мэргэжилтний үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Олон улсын сувилагчдын өдөр болох 5-р сарын 12-ны энэ өдөр УГТЭ-ийн захиргаа, дэмжин туслах үйлчилгээний албад сувилагч мэргэжилтнүүддээ хүндэтгэл үзүүлэн, угтан авах үйл ажиллагааг зохион байгуулж нано технологийн, бактерийн эсрэг үйлчилгээтэй, халдваргүйжүүлэгч амны хаалтны уутыг өглөө.