МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА, ЭМНЭЛГИЙН ТУГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Энэхүү арга хэмжээг тухайн жилдээ төрийн одон, дээд медаль хүртсэн болон ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг алдаршуулах, байгууллага хамт олноороо бахархах сэтгэгдлийг төрүүлэх зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Коронавируст халдварын үед сэтгэл, зүтгэлээ дайчлан, тууштай ажилласан ажилчдыг алдаршуулах шалгуурыг нэмсэн юм.
Монгол Улсын төрийн далбаа, Улсын гуравдугаар төв эмнэлгийн туг өргөх эрхэм хүндтэй үүргийг тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн эрхлэгч Г.Бадамцэцэг, Зүрхний мэс заслын тасгийн их эмч Д.Бат-Ундрал, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ж.Жавзандолгор, Диабетийн арга зүйч Р.Ундармаа, Гамшгаас хамгаалах штабын нарийн бичиг М.Оюунчимэг, Нүдний мэс заслын тасгийн ахлах сувилагч Т.Мөнхтуул, Зүрхний мэс заслын тасгийн сувилагч Д.Цолмон, Соёл үйлчилгээний албаны таны туслах М.Отгон, Б.Баярмаа зэрэг нийт 9 эмч, эмнэлгийн ажилтнуудад хүлээлгэн, ёслолын үйл ажиллагааг гүйцэтгэж, туг, далбаа өргөсөн ажилчдад батламж гардууллаа.