Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр “ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР-5” аян үргэлжилж байна

Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас 2016 оноос эхлэн жил бүр хэрэгжүүлж буй уг аян нь 7 дугаар сарын 16-30, 8 дугаар сарын 10-25-ны хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулагддаг бөгөөд энэ нь хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрч авдаг учиртай юм байна.

Эмнэлгийн ногоон байгууламж дахь шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажил нь эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийг ургамлын харшлаас сэргийлэх, цэвэр орчин ая тухтай байдлыг хангахад ихээхэн ач тустай үйл хэрэг бөгөөд уг аяныг зохион байгуулж буй Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны хамт олонд тус эмнэлгийн захиргаа, нийт ажиллагсад болон үйлчлүүлэгчдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.