УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА, ХАМТ ОЛОН АЛСЫН ТҮРГЭНИЙ ЖОЛООЧДОО ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

Тус талархалд “Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд тасралтгүй 21 жил ажиллахдаа идэвхи зүтгэл, оюун ухаан, авьяас чадвараа дайчлан, хоёргүй сэтгэлээр зүтгэн, өндөр хариуцлага, ёс зүйтэйгээр манлайлан ажиллаж, ялангуяа лавлагаа тусламж үйлчилгээг алслагдсан орон нутагт газар дээр нь шуурхай үзүүлэх эрхэм хариуцлагатай үүргийг цаг алдалгүй гүйцэтгэхэд үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсан тул тус эмнэлгийн захиргаа, нийт хамт олны зүгээс талархал илэрхийлж, танд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж энэхүү “ХҮНДЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ”-ыг хадгалуулав” гэжээ.


Бусдын төлөө хийсэн таны буянтай үйлс улам арвижин дэлгэрэх болтугай