УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, “ИТГЭЛ” СУРГАЛТЫН ТӨВТЭЙ ХАМТРАН “АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-БИДНЭЭС ЭХЭЛНЭ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

           Улсын гуравдугаар төв эмнэлэг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын аяны хүрээнд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Итгэл” сургалтын төвтэй хамтран “Аюулгүй ажиллагаа-Биднээс эхэлнэ” сэдэвт гэрчилгээтэй сургалтыг зохион байгууллаа. 


           Энэхүү сургалтанд тус эмнэлгийн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Зөвлөлийн гишүүд, тасаг, албадын ХАБЭА-н нэгжийн нийт 36 ажилтан хамрагдсан бөгөөд “Итгэл” сургалтын төвийн багш Монгол улсын зөвлөх инженер Г.Булжинсүрэн, Нийгмийн эрүүл мэндийн магистр, багш Б.Гэрэлчимэг нар “ХАБЭА-н ерөнхий ойлголт, эрх зүйн орчин”, “Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн нөхцөл”, “ХАБЭА-н менежментийн тогтолцоо, эрсдэлийн үнэлгээ”, “Эмнэлгийн ажилтны ёс зүй”, “ХАБЭА-н соёл”, “Аюулгүй ажиллагааны ач холбогдол” зэрэг сэдвүүдээр сургалтыг удирдан явууллаа.