УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ АЖИЛЧДЫНХАА НИЙГМИЙН АСУУДАЛД БОДИТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хамт олон Монгол улсын Засгийн газраас баталсан 2019 оны 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295, Эмнэлгийн захирлын 2020 оны А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж, эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн хамгааллыг дэмжсэн бодит ажлуудыг тасралтгүй, үе шаттай хэрэгжүүлсээр байна.

Тус эмнэлэг “Эмнэлгийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян”-ы хүрээнд “Надад илүү байна - Танд хэрэгтэй бол авна уу” үйл ажиллагааг 3 дахь Мягмар гарагт буюу 2020 оны 08 сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Эмнэлгийн захиргаа энэ удаагийн үйл ажиллагааг эрүүл мэндийг дэмжигч “Амин итгэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлж эмнэлгийнхээ ажилтанууд болон тэдний ар гэрийнхэнд 8 төрлийн 390 ширхэг хувцас, барааг хандивлаж бодит дэмжлэг үзүүллээ. Мөн тус эмнэлгийн ажилтнууд өөрийн тарьсан шинэ ургацын ногоо, гар урлалын бүтээл, хэрэглээнээсээ илүү байгаа ном, сурах бичгийг харилцан солилцох, хандивлах ажилд идэвхитэй оролцсоор байгаа билээ.

Эрдэнэт хүний эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй тус эмнэлгийн нийт эмч, эмнэлгийн ажилтнууд тэдний гэр бүлийнхний нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлд эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан эрүүл мэндийг дэмжигч “Амин Итгэл” ТББ-ын хамт олонд эмнэлгийн захиргаа, нийт хамт олныхоо нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн түгэн дэлгэртүгэй.

Эмнэлгийн захиргаа