Талархал

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАХИРГААНД

Миний бие Пүрэвсүрэн овогтой Бямбадорж сүүлийн 10-аад жил танай эмнэлгээр эмчлүүлж байна. Энэ хугацаанд танай эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл
ханамжтай байдаг. Онцолвол цахим бүртгэлийн ажилтан Шугар гэх эмэгтэй. Тодорхойлоход үйлчилгээний ажилтанд байх ёс зүй, зан харьцаа, хүлээцтэй байдал, эелдэг зан чанар нь маш их нийцсэн. Мөн бөөр, дотоод шүүрлийн их эмч Нарангоод баярласан талархснаа илэрхийлмээр байна. Би чихрийн шижин өвчнөөр өвчлөөд 15-16 жил болж байгаа. Нарангоо эмчээр эмчлүүлж, зөвлөгөөг нь дагаснаар өдий хүртэл хүндрэлээс хол байгаадаа туйлаас их баяртай байна. Танай эмнэлгийн нийт хамт олонд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрч явах болтугай.

Талархал ирүүлсэн:

Пүрэвсүрэн овогтой Бямбадорж РД: ЧГ62072672
Хаяг: СХД-ийн 29-р хороо 23в-ийн 19 тоот
Утас: 98556566, 80258055