УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ,  ХОВД АЙМГИЙН  БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙ

       2020 оны 08 сарын 19-ний өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ. Тус санамж бичигт эрүүл мэндийн салбарт бодлогоор хэрэгжиж буй эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа, холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, менежмент, хүний нөөцийг чадаваржуулах чиглэлүүдийг тусган хамтын ажиллагааг эхлээд байна. 
      Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2020 оны 08 сарын 31-нээс 09 сарын 03-ны өдрүүдэд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Захиргаа, Ёс зүйн салбар хороо, Дэмжин туслах үйлчилгээний нийт 12 эмч, эмнэлгийн ажилтнууд Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, ажлын байран дээрх дадлага, сургалтыг хийж, туршлага судлан ажиллалаа.