ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС УГТЭ-Т “КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС УГТЭ-Т “КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
                Дэлхий нийтийн хэмжээнд хурдацтай өргөжин тархаж буй шинэ коронавирусийн цар тахал (Ковид-19) нь улс орнуудын эрүүл мэндийн салбар, тэр дундаа зүрх судасны тусламж үйлчилгээнд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулаад байгаа юм. 


               2001 оноос хойш манай улсын зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд тууштай дэмжлэг үзүүлж буй Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар энэ удаа мөн хамтын ажиллагааныхаа хүрээнд “КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээ” (DAFI MAE/020-Covid-19) сэдэвт төслийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, Ковид-19 цар тахлын үед зүрх судасны тусламж үйлчилгээг үзүүлэх, урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай суурин болон зөөврийн амьсгалын аппарат, рентген туяаны хамгаалалтын иж бүрэн хувцас хэрэгсэл, биеийн халууныг зайнаас хэмжигч камер, уураар агаар ариутгагч, цусны даралтын автомат аппарат, амны хаалт, малгай, нүүрний хаалт, комбинзон зэрэг нийт 6 нэр төрлийн 56 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж болон нэг удаагийн хувийн хамгаалах хувцас хэрэгслийг буцалтгүй тусламжаар хүлээлгэн өглөө.