УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ШИНЭ БОЛОМЖ – ХӨГЖИЛ ДЭВШИЛ” ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ШИНЭ БОЛОМЖ – ХӨГЖИЛ ДЭВШИЛ” ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛЛАА
        2020 оны 08 сарын 26-наас эхлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ.
         Өнөөдөр буюу 09 сарын 10-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн захирал АУ-ны Доктор, Тэргүүлэх зэргийн эмч Ц.Төмөр-Очир эмнэлгийнхээ “Шинэ боломж – Хөгжил дэвшил”  хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.