УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, ЯПОН УЛСЫН ЭМЧ НАРТАЙ ХАМТАРСАН ОНЛАЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

          Энэхүү сургалтанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн дүрс оношилгоо, уушги, мэргэжлээс шалтгаалах өвчин судлаач, цээжний хөндийн мэс заслын болон гуурсан хоолойн дурангийн нийт 130 эмч, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд тус сургалтыг Япон улсын туршлагатай, чадварлаг эмч нарын баг ZOOM программаар удирдан явууллаа.


          Сургалтаар амьсгалын эрхтэн тогтолцооны халдварт өвчин /COVID19/, уушги тоосжих өвчин, асбестозын нөлөөллөөс үүсэх өвчнүүдийн дүрс оношилгоо: хорт болон хоргүй хавдрууд, цээжний хөндийн дурангийн оношилгооны ач холбогдол, амьсгалын замын эмгэгийн дурангийн шинжилгээ, оношилгооны орчин үеийн чиг хандлага, дэвшилтэт арга зүйн талаарх мэдлэг олгож, харилцан туршлага солилцлоо.