УГТЭ: “СЭТГЭЛД ШИНГЭСЭН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ БИД ТАНД” УРИАН ДОР “АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

            Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүгээс 2020 оны 09 сарын 17-ны өдөр “Сэтгэлд шингэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг бид танд” уриан дор “Амбулаторийн тусламж үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.


             Тус өдөрлөгөөр томуу, томуу төст өвчин, коронавируст халдвараас урьдчилан сэргийлье, эмнэлгээр үйлчлүүлэгчийн эрх, үүрэг, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, урамшуулал зэрэг сэдвийн хүрээнд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг нийт 125 иргэд, үйлчлүүлэгчдэд явуулж, 321 иргэнд амин үзүүлэлт, цусны даралт ихсэлтийг тодорхойлох эрт илрүүлгийн үнэлгээг 56 иргэнд, ясны сийрэгжилтийн шинжилгээг 130 иргэнд, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийг 90 иргэнд тус тус үзэж, зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллалаа.