Талархал

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАХИРГААНД

 

Миний эгч Санжаа овогтой Туяацэцэг нь 2020 оны 08 сарын 04-05-ны хооронд нийт 4 удаа тархины судсан дотуур болон нээлттэй мэс засалд орсон.

Мэс заслуудыг амжилттай хийж өгсөн АГОЭТ-ийн их эмч Ганбаатар, түүний багийнханд, ММЗТ-ийн их эмч Энхболд, түүний багийнханд, ММЗТ-ийн сувилагч Урантогос, ММЗТ-ийн мэс заслын дараах эрчимт эмчилгээний хэсгийн бүх эмч, сувилагч, асрагч нарт С.Туяацэцэгийн ар гэрийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэрэнгүй сайхан сэтгэлээр эгчийн минь хүнд өвчнийг эмчилж сувилсан та бүхний алдар мөнхөд гэрэлтэх болтугай.

Мөн ШУГТЭ-ийн захиргаа удирдлага эгчийн минь мэс заслын зардалд хөнгөлөлт үзүүлсэнд чин сэтгэлээсээ баярлаж байгааг илэрхийлж танай хамт олны ажилд сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

 

Талархал ирүүлсэн:

Санжаа овогтой Отгонцэцэг РД: ШВ73091403

Хаяг: БЗД-ийн 16-р хороо 24-14 тоот

Утас:  99641564, 98982219

 

2020.09.24