Мэндчилгээ

    Эрхэм хүндэт үе үеийн ахмад Шастинчууддаа "Олон улсын ахмадын өдөр"-ийн баярын мэндийг дэвшүүлье.

   УГТЭ-ийн нийт эмч, мэргэжилтэн, ажилтан, албан хаагч бид Дэлхий нийтийг хамарсан аймшигт цар тахлын аюулаас сэргийлж, ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр, цаг наргүй, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед төр засгийнхаа даалгаврыг хүндэтгэн хэрэгжүүлж, зөв сэтгэл, зөв хандлага, зөв хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хүчээ нэгтгэн ажиллаж байна.

    Дэлхий нийтийг цочроосон КОВИД-19 цар тахлын аюул мөдхөн устан алга болох тул тэр үед та бүхэн элгээрээ энх амгалан, зүрх сэтгэлдээ баяр баяслаар дүүрэн түм олноороо уулзаж учран, хуучилж хөөрөх жаргалтай цаг мөч удахгүй ирэх болно.

    Шастинчууд биднийхээ түшиг болсон үе үеийн ахмадууддаа эрүүл энх байж, урт удаан насалж, дэлгэр жаргалыг эдлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

                                                                      Хүндэтгэсэн: Эмнэлгийн захирал                                                    Ц.Төмөр-очир /Ph.D/