ТӨЛӨВЛӨЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛЫН АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Та манай эмнэлгийг сонговол Таныг дараах боломжууд хүлээж байна:
  • Ажилтан бүрт хувь хүн болон мэргэжлийнхээ хувьд ахиж өсөн дэвших ижил тэгш боломж
  • Ажилтнуудад зориулсан нийгмийн хамгааллын хөтөлбөр
  • Ажлын таатай орчин
  • Баталгаатай цалин урамшуулал
  • Дэвшилтэт техник технологи
  • Найдвартай ажлын байр
  • Чадварлаг эвсэг хамт олон
  • Шинэ үеийн чадварлаг залуустай нэг баг болон хамтран ажиллах

Материал хүлээн авах хугацаа: 2020.10.19-ний 17:00 цаг хүртэл

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, санхүү, төлөвлөлт чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, түүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй ажилласан;
  • Байгууллагын урт болон богино хугацааны хөгжлийн болон стратеги төлөвлөгөө боловсруулах чадвар, туршлагатай
  • Гүйцэтгэлийн үнэлгээ болон гүйцэтгэлийн удирдлагын чиглэлийн ур чадвар, хэрэгжүүлсэн туршлагатай ;
  • Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж байсан туршлагатай;
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Хууль эрх зүйн мэдлэгтэй;
  • Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн бол давуу тал болно;

Сонгон шалгаруулалтын үйл явц:

  • Нээлттэй ажлын байрны зарын дагуу иргэний материалыг хүлээн авна.
  • Албан тушаалын онцлогийг харгалзсан бичгийн шалгалт
  • Ярилцлага
  • Шийдвэр

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
  • Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл улсын бүртгэлийн лавлагаа;
  • Мэргэжлийн мэдлэг, ур чадварын чадавхыг илэрхийлсэн хоёр хүний тодорхойлолт;
  • 4х3 см хэмжээтэй хоёр хувь цээж зураг;
  • Их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэнийг нотлох баримт бичиг /боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт/;
  • Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт /хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт/;
  • Удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт /хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт/;
  • Бусад нотлох баримт бичиг

Холбоо барих:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт хөгжил, хүний нөөцийн алба, 3 тоот өрөө
Утасны дугаар: 7700-0316