УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ АМЬСГАЛЫН АППАРАТУУД ХҮЛЭЭН АВЛАА

Ялангуяа цар тахлын халдварын дэгдэлтийн үед зүрх судас,мэдрэл, харвалт шигдээсийн болон мэдрэлийн мэс засал, зүрхний мэс засал, мөн уушгины эмгэгийн лавлагаа тусламжийг тасралтгүй үзүүлж байна.

12 сарын 5-ны Бямба гаригт ЭМЯ-наас хуваарилсан “Драгер” амьсгалын аппарат 15-ыг хүлээн авч, суурилуулан ажиллуулж эхэллээ.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах хүрээнд дэлхийн бренд, чанарын шаардлагыг бүрэн хангасан, эдэлгээ урттай, уушгины дистресс хам шинжийг эмчлэх стандарт хангасан амьсгалын аппарат хуваарилсан явдалд тус эмнэлгийн нийт эмч, ажилтнууд туйлын талархалтай байгаагаа илэрхийлж байна.