ЭМНЭЛГИЙН ЗАХИРЛЫН НЭГДСЭН ТОЙРОН ҮЗЛЭГ ХИЙГДЛЭЭ

2020 оны 11 сарын 16-нд бүх нийтийн амралтын өдөр Эмнэлгийн захирлын нэгдсэн тойрон үзлэг хийгдэж, нийт тасаг нэгжүүдэд ажиллах эмч, ажилтнуудад холбогдох үүрэг чиглэлүүд өгч, шаардлагатай асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж ажиллалаа.

Тойрон үзлэгээр Эмнэлгийн захирал бүх тасаг албад, нэгжүүдээр биечлэн явж танилцаж, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодисын хэрэглээ, эм тарианы хангалт, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслийн хангамж, лабораторийн бэлэн байдал, хүчил төрөгчийн хангалт зэрэг бүхий л бэлэн байдлын үйл ажиллагаатай танилцаж тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох тасаг албад, нэгжийн ажилтнуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.