“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ АЯН”-ЫГ ӨРНҮҮЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиргаанаас цар тахлын энэ хүнд цаг үед хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй, өндөр хариуцлагатайгаар ажиллаж буй нийт эмч, ажилтнуудынхаа эрүүл мэнд, дархлааг дэмжих “Бие биеэ дэмжие-Эрүүл мэндээ хамтдаа хамгаалъя” уриатай 3 сарын зорилтот, болзолт уралдааныг нийт тасаг нэгжүүдийнхээ дунд зохион байгуулж эхлээд байна.

Коронавирусийн цар тахлын эрсдлээс сэргийлэх, эмч ажилчдынхаа биеийн болон сэтгэлзүйн дархлааг дэмжих олон арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

2020.12.25-ны өдөр Эмнэлгийн захиргаа нийт тасаг, нэгжийн эмч, ажилтууддаа “Шинэ жилийн гарын бэлэг” хүргэх үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дор амжилттай зохион байгууллаа.

Мөн эмнэлгийн бүх ажилтнууддаа дархлаа дэмжих зорилгоор “Эрүүл мэндийн бэлэг” болох Витамин Д 4000 нэгж тун 2 сар уух, Бериш дархлаа дэмжих эрүүл мэндийн дусаалгыг мөн 2 сар уух хэрэглээг олгож эмч, ажилчидаа барьж байна.

“Бие биенээ дэмжие-Эрүүл мэндээ хамтдаа хамгаалъя” зорилтот болзолт уралдаандаа хүн бүр сэтгэл, зүтгэл гарган оролцохыг уриалж байна.