УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ДЭРГЭДЭХ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРООНД АЖИЛЛАХ ГИШҮҮНИЙ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ДЭРГЭДЭХ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРООНД АЖИЛЛАХ ГИШҮҮНИЙ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

   Сонгон шалгаруулалтанд эмч, эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл, хууль, эрх зүй, нийгмийн ухаан, сэтгэл судлалаар мэргэшсэн төлөөлөл, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөлөлүүдийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
    Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэдэх Ёс зүйн салбар хорооны гишүүн нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтаны ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагааг эмнэлгийн хэмжээнд зохион байгуулан ажиллана.
    Нэр дэвшигч дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
1.  Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх
2.  Мэргэжил нэгт болон үйлчлүүлэгч, олон нийтийн дунд нэр хүндтэй
3.  Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй
4.  Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой
5.  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан буюу ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Нэр дэвшигчид хүсэлтээ 2021 оны 01 дүгээр сарын 20-ний дотор  Ёс зүйн салбар хорооны нарийн бичгийн дарга, Архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Д.Энхцэцэгт ирүүлнэ үү.

Ёс зүйн салбар хороо
Емайл хаяг: 3emneleg.yoszui@gmail.com
Холбогдох утасны дугаар: 96595677