Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар УГТЭ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

    Энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн төв хэсэг, Сувилагч мэргэжилтний хөгжлийн төв, Яаралтай тусламж I, II, III нэгжүүд, Харвалт, шигдээсийн тасаг, амбулатори, диализ болон эмнэлгийн урсгал хөдөлгөөн зохицуулалт, халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны бэлэн байдал, нөөцийн хангалт, эмч, ажилчдын бэлтгэл сургуулилт, халдвар хамгааллын дэглэм мөрдөлт, иргэдэд үзүүлж буй лавлагаа тусламж үйлчилгээний тасралтгүй байдал зэрэг олон төрлийн хийгдэж буй ажлуудтай газар дээр ньтанилцан бэлэн байдал хангаж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг сайшаалаа. Мөн 2021 онд тус эмнэлэгт ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ байгуулах зардал, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар шийдвэрлэлээ.

    Монгол улсад дотоодын коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойших хугацаанд Улсын гуравдугаар төв эмнэлэг тохиолдлын удирдлагын тогтолцоонд бүрэн шилжин эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган ажиллаж байна.

    УГТЭмнэлэгт "ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ"-ийг байгуулах засвар, тохижилтын ажлын зардал, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах чухал, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэсэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд эмнэлгийн захиргаа, хамт олон туйлын баяр талархалтай байгаагаа илэрхийллээ.