Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай шийдвэр гарчээ

Засгийн газрын 2015 оны 3-р сарын 9-ний өдрийн 82 тоот тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02.00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоожээ.

Нарны гэрлийн энергийг боломжтой үед нь түлхүү ашигласнаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор өнөөдрийн байдлаар дэлхийн 70 гаруй улс зуны цагийн тоололд шилждэг байна.

Эмнэлгийн хувьд тогтоолыг мөрдөж ажиллах бөгөөд эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний цагийн хуваарьт ямар нэг өөрчлөлт орохгүй юм байна.