УГТЭмнэлгийн хамт олон ЦАХИМ ЗОЛГОЛТ хийлээ

   2021 оны 02 сарын 15-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цагаан сарын золголтыг дэлхий нийтийг түгшээж буй коронавирусын халдварт цар тахлын энэ цаг үед халдвар хамгааллын хатуу дэглэмийг чанд мөрдөн эмч, ажилчдынхаа сэтгэл зүйн дархлааг дэмжих зорилгоор XII жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин үхэр жилийн сар шинийн золголтыг цахимаар зохион байгуулж нийт ажилчдын урмыг сэргээж сэтгэл санааг дэмжих үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд нийт 39 тасаг, нэгжийн 300 орчим эмч, ажилчид цахимаар оролцсон төдийгүй, нийт ажилчид сэтгэл хангалуун байгаагаа Эмнэлгийн захиргаандаа илэрхийллээ. 

      Энэхүү цахим золголтод эмнэлгийн зөвлөх эмч нарын болон ахмад ажилчдын төлөөллүүд оролцон хамт олондоо сар шинийн мэнд хүргэж цар тахлыг хамтдаа даван туулахын төлөө бие биенээ дэмжин, эв эеэ хичээн, хариуцлагатай ажиллахыг уриаллаа. 


      Тус эмнэлэг Коронавирусын халдварт цар тахлын аюулаас сэргийлж бүхий л хурал, сургалт арга хэмжээг бүрэн цахимаар зохион байгуулахаас гадна иргэд үйлчлүүлэгчдийг “Гэрээсээ цахимаар үйлчлүүлье” зөвлөгөө авах, эмчилгээний тусламж үйлчилгээг гэрээсээ цахимаар авах бололцоог бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.     

Сар шинэдээ сайхан шинэлээрэй